Ундны уснаас хлорын шохой амтагдсан гэж гомдол гаргажээ

Ундны уснаас хлорын шохой амтагдсан гэж гомдол гаргажээ

Ундны усны чанар, аюулгүй байдлын талаар Өвөрхангай аймгийн иргэд өргөдөл гомдол гаргасны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ онд 18 сумын 84 ундны усны цэгийн усыг шинжилгээнд хамруулжээ.

Мөн Арвайхээр сумын ундны усны 14 цэгийн усанд хийсэн шинжилгээгээр усны хатуулаг 2мг-экв/л -2.7мг-экв/л хооронд байгаа нь ундны усны хатуулгын зөвшөөрөгдөх хэмжээ/7.0мг-экв/л-ээс ихгүй/-нээс хэтрээгүй үзүүлэлттэй байна. Өнгөрсөн сард Арвайхээр сумын ундны усанд хлорын шохойгоор халдваргүйтгэл хийх үед хлорын шохой иргэдэд амтагдах, үнэртэх тохиолдол гарчээ. Улмаар хоёр цэгээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй үзүүлэлттэй байжээ. Арвайхээр сумын оршин суугчдыг унд, ахуйн усаар хангадаг “Онги ус суваг” ОНӨААТҮГ-ын хоёр цэгээс дахин дээж авч шинжилгээнд хамруулаад байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лаборатори нь үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бүх сумдын ундны усны цэгүүдийг жилд 1-2 удаа шинжилгээнд хамруулдаг аж.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …