Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам нь 2020 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс визний журмаа шинэчилсэн байна. Виз мэдүүлэгч иргэд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэх боломжтой юм.
Мөн тодотгоход, Солонгосын хууль зүйн яам нь 2020 оны зургаадугаар сарын 1-нээс хойш гадагшаа хилээр гарсан бүртгэлтэй гадаад иргэдэд хилээр дахин нэвтрэх зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж, Солонгосын хилээр дахин нэвтрэхдээ (COVID-19)-ийн шинжилгээний хуудас биедээ авч явах журмыг авч хэрэгжүүлж байна.