Л.Мөнхтүшиг: Гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгохоор шийдвэрлэсэн

УОК-оос Монгол улсад ирэх нэн шаардлагатай байгаа гадаадын иргэдэд 30 хоногийн виз олгохоор шийдвэрлэсэн гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.

Мөн тэрбээр энэ зөвшөөрлийн дагуу 30 хоногийн визтэй ирээд тусгаарлах байранд тусгай үнээр 21 хоног тусгаарлагдана. Визийг дахин 30 хоногоор нэг удаа сунгуулах боломжтой. Ажлын шаардлагаар ирсэн гадаадын иргэн Монгол Улсад дээд тал нь 60 хоног байх шийдвэр гарсан. 

Монголд ирэх хүсэлтэй гадаадын иргэдийн хүсэлтийг ГХЯ-ны Консулын газарт бичгээр гаргах шаардлагатай. Бид гаргасан өргөдөл хүсэлтэд үндэслэн тухайн сарын нислэгт хамруулах ажлыг зохион байгуулах юм.  Монголд албан ажлаар ирэх гадаадын иргэд нислэгт хамрагдахаас өмнө коронавирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэв. 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …