Аялал жуулчлалын салбарт Хорват Улстай хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав

“Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т талууд 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Загреб хотноо гарын үсэг зурав.

Уг баримт бичиг нь хоёр улс аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай, урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх, чингэхдээ хамтарсан ажлын хэсэг байгуулж, сайн туршлага нэвтрүүлэх, хуваалцах, дэмжлэг үзүүлж ажиллах суурь болох юм.

Харилцан тохиролцсон зорилтуудаа бодит үр дүн гаргаж хэрэгжүүлэх нь чухал гэдгийг баримт бичигт гарын үсэг зурсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хорват Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Хорват Улсын Аялал жуулчлал, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Томислав Дружак нар санал нэгтэй онцлов. Хорват Улс нь 4.1 сая хүн амтай бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсыг зорих жуулчдын тоо тогтвортой нэмэгдэж байна. Өнгөрсөн 2019 онд нийт 20 сая жуулчид хүлээн авсан ба аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-нийхээ 20 орчим хувийг бүрдүүлж байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …