С.Ганбаатар:УИХ Ерөнхий сайдын хуулийн хэлтэс болж хувирлаа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Чуулганы нэгдсэн хуралдаанаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр”УИХ Ерөнхий сайдын хуулийн хэлтэс болж хувирлаа. Монголын ард түмэн биднийг сонгосон. Бид гуйлга гуйж байж сонгогдсон. Бид Ерөнхий сайдыг томилдог, сонгодог. Бусад сайдыг томилдоггүй. Ерөнхий сайдыг ард түмэн сонгодоггүй юм шүү. Ард түмний эрх мэдэлд зуйрч, найрч халддаггаа зогсоох ёстой. 109.10 дугаар зүйл дээр Ерөнхий сайдын мэдээллийг Засгийн газрын гишүүн орлож болно гэдэг утгагүй зүйлийг үтэр түргэн засах ёстой. ” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …