Монголын мисс Б.Баттогтох дэлхийн топ гурван тэмцээний нэг “Miss Eart-2020” буюу “Эх дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.Тэмцээний финалын шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 29-нд Филиппин Улсад болно.
Б.Баттогтох улсын нэгдүгээр сургуулийг төгсч, Шанхай хот руу их сургуульд явснаасаа хойш гадаадын олон орноор ажиллаж, амьдарч байна. Одоо Итали Улсад тогооч мэргэжлээр суралцаж байна.
Англи, хятад, итали хэлтэй бөгөөд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол руу хандсан төсөл хэрэгжүүлж, утааны асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа гэнэ.
Энэ удаагийн тэмцээнд гэр хорооллыг хийн сүлжээгээр холбох төслийг боловсруулан оролцож байна. Учир нь Шанхайд ” Women in Renewables of the Year”, Дубайд “Сэргээдэх эрчим хүчний холбооны Элч” зэрэг олон улсын хэмжээний шагнал урамшуулал гардсанаас гадна туршлага бий аж.