Коронавирусын халдвар тархаж, Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдал зарлаад байна. Үүнтэй холбогдуулан ихэнх аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагааны чиглэл, соёлоо өөрчлөн цахим хэлбэрт шилжиж, тэгж чадаагүй нь зах зээлээс шахагдаж эхлэлээ. Business Insider- ийн мэдээлж буйгаар дэлхий нийтээр энэ онд хамгийн өндөр ашиг олсон старт ап бизнесүүдийг онлайн захиалга авч, хүргэдэг аппликейшнүүд тодроод байгаа аж.
Ийнхүү дэлхий даяар дижитал шилжилт рүү үрсээд байна. Улаанбаатар хотод ч Вирусийн тархалттай холбоотойгоор онлайн сургалтын төвүүдийн тоо олширч, ихэнх үйлчилгээний байгууллагууд онлайнаар захиалга авч, хоолны газар дэлгүүрүүд үнэгүй хүргэж, хүргэлтийн үйлчилгээний соёл шинээр бий болжээ. Бараг бүхий л томоохон албан байгууллага үйлчилгээгээ цахимаар авах шийдлийг иргэддээ олгож байна. Бас алсаас ажиллах горимд шилжсэнийг мартаж болохгүй.
Жишээ нь миний хувьд уух кофегоо, хүнсний хангамжаа онлайнаар захиалаад л үүдэндээ хүргүүлээд авчхаж байна. Ажлаа гэрээсээ амжуулж, унтлагын хувцастайгаа хуралд оролцдог боллоо. Улс даяар энэ онцгой байдал 12-сарын 1 дуустал үргэлжлэх нь батлагдсан. Салбар салбараас энэхүү дижитал шилжилтэд хамгийн бэлэн байсан нь миний туршлагаас харахад холбоо харилцаа, мэдээлэл технологийнхон.
Тухайлбал миний хэрэглэдэг СКАЙтел компани бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ өөрсдийн вебсайт, гар утасны аппликейшн, нийгмийн сүлжээ, лавлах утаснуудаараа чөлөөтэй түгээж, аль ч банкны хэрэглэгч байсан цахимаар төлбөр төлөх боломжоор бүрэн хангасан байна. Би л гэхэд СКАЙмедиа, болон утасны төлбөрөө Хаан банкны аппликейшнээр минут хүрэхгүй хугацаанд төлчихсөн. Иймд иргэд салбарт очиж үйлчлүүлэх шаардлага үгүй болжээ. Монгол Улс 11 сарын турш дотооддоо халдвар авалгүй тэсэж чадсан.
Одоо ч энэ хүнд цаг үеийг халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахиж хүн бүрийн хариуцлага оролцоотойгоор даван туулж чадах нь гарцаагүй. Сайн талаа харвал цар талахын улмаас бид хүссэн хүсээгүй дижиталаар ажлаа гүйцэтгэж, цахимаар нүүр нүүрээ харж, зардал чирэгдэлгүй ажлаа явуулж сурч байна шүү дээ.