“Баянмонгол” чуулгын ерөнхий удирдаач Б.Ганбатад тусалцгаая

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат хорт хавдар тусч, бие нь хүндхэн байна.

Тэрээр өнгөрсөн жил “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн бөгөөд хорт хавдартай гэдгээ хожуу мэдсэн байна. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай болжээ. 

Тэрбээр Монголын эстрад, жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ.

Түүний зохиосон “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этно жааз/, “Хамаг Монгол” зэрэг дуунуудаас гадна “Жалам харын явдал” /фолк жааз/, “Дөрвөн настай халиун” /концерт хэлбэрийн жааз/, “Энхийн давалгаа” гэсэн хөгжмийн найруулга, бүтээлүүд нь джаз хөгжмийн урын санг баяжуулсан байдаг. Тэрбээр Багшийн сургуулийн хөгжмийн ангид Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нартай нэгэн үеийн оюутнууд байсан төдийгүй тэд хамтдаа Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж, урлагийн замналаа эхэлсэн түүхтэй.

Түүний удирдлага дор “Баян Монгол” чуулга нь олон улсын жааз хөгжмийн наадмуудаас гранпри шагнал болон дэд байруудыг удаа дараа хүртэж, Монголын жааз найрал хөгжмийн түвшинг олон улсад хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

Та бүхэн өглөгийн гараа сунгаарай. Хандивт бага их гэж байдаггүй. Харин чин сэтгэл гэж бий. 

Хандивын данс:

Хаан банк: Ганбат Бадамдорж 5007039592

Голомт банк: Ганбат Бадамдорж 3405110803

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …