УИХ дахь Ардчилсан намын бүлэг, АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд амжилт хүсэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.03.11/ ээлжит бус хурлынхаа үеэр Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлд баяр хүргэн, бэлгэдэл болгон төрийн далбаа, намын тугаа дурсгав. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэл, Ардчилсан намынхаа талд, мянга мянган гишүүд, ардчилалд хайртай иргэдийнхээ төлөө зарчимтай өрсөлдөхөө амлаж байна гэв.

Харин Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Ардчилсан нам хүнд цаг үеийг туулан, дараагийн шатны түүхээ бичиж эхэлж байна. Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшин, хариуцлага үүрэн ажиллахаа илэрхийлсэн хоёр гишүүндээ талархал илэрхийлье. Эв нэгдлийг илэрхийлж нэрээ татсан Ж.Батсуурь гишүүн, Ардчилсан намын бүлгийн гишүүн О.Цогтгэрэлд болон нэр дэвших болзлоо хангасан намынхаа бусад нэр дэвшигч залуусдаа амжилт хүсье гэж хэлэв.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж …