Хоолноос нь тамхины иш гарсанд бухимдсан ҮХААЯ-ны хуулийн мэргэжилтэн Хятад тогооч нарыг зоджээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хуулийн мэргэжилтэн Т.Бат-Эрдэнэ гэгч “Golden dragon” рестораны хоёр тогоочийг зодсон хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын ёсний өдөр Т.Бат-Эрдэнэ нь “Golden dragon” ресторанд өөрийн төрсөн өдрөө тэмдэглэж байсан бөгөөд идэж байсан хоолноос нь тамхи гарч ирсэн байна.

1470233_10152010682431233_941611724_n

Ингээд бухимдсан тэрээр тогооч нарыг нь дуудан “Хоолонд албаар тамхины иш хийсэн байна. Би МоАХ-ын том хүн шүү. Миний багш хуульзүйн сайд Х.Тэмүүжин. Та нарыг шалгуулна. Ална шүү” гэхчилэн орилж дашилан тогооч нарыг зодсон гэнэ.
Харин Т.Бат-Эрдэнэ тогооч нарыг зодоогүй хэмээн мэдүүлж байгаа ч түүний бүх үйлдэл нь камерт бичигдсэн байгаа ажээ.

Зодуулсан гэх хоёр тогоочийн хувьд БНХАУ-аас гэрээгээр ирж тус ресторанд ажиллаж байгаа мэргэжлийн тогооч юм байна. Мөн рестораны зүгээс хоолонд тамхины иш албаар хийх ямар ч үндэс байхгүй гал тогоонд хүртэл хоол хийж буй явцыг хянадаг камер байгаа түүнийг шалгасан ч болно хэмээн мэдүүлж байгаа аж.
Тамхины ишний тухайд хоолонд орсон хүнсний бүтээгдэхүүн болох шар мөөгнөөс гарсан байх гэж таамаглаж байгаа гэнэ.

Гэхдээ хүний эрүүл мэндтэй шууд холбоотой хоол хүнсний үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага “мөөгөн дотор тамхины иш байсан байх” гээд хэнэг ч үгүй тайлбар тавиад зогсож байж боломгүй юм. Ер нь байгалаас ургаж буй цул мөөгөн дунд тамхины иш орно гэдэг ч бас л асуудалтай.

Хоол хийхдээ хүнсний материалуудаа нэг бүрчлэн сайн шалгаж байж хийх ёстой баймаар юм. За тэгээд ер нь ямар ч хүн идэж байсан хоолноос нь тамхины иш гараад ирвэл уурлаж, бухимдах нь тодорхой шүү дээ.

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …