АН:Сөрөг хүчинд үгээ хэлэх боломж олгохгүйн тулд УИХ-ын баасан гаригийн чуулган хуралдсангүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа өнөөдөр /2021.05.10/ Чингисийн талбайд хаалттайгаар зохион байгууллаа.

Хурлын дараа, Бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: Сөрөг хүчинд үгээ хэлэх боломж олгохгүйн тулд УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулган хуралдсангүй. Иргэдийн татварын мөнгөөр санхүүждэг МҮОНРТ парламентын гишүүд нь өлсгөлөн зарлаад бараг долоо хонож байхад ганц удаа ирж мэдээ, сурвалжилга бэлдэж өгсөнгүй. Энэ телевиз нэг намынх болсон юм уу. Олон нийтийн статус нь хэвээрээ юу гэдэгт эргэлзэж байна. Бидний мэдээг улс орон даяар өнгөрсөн өдрүүдэд гаргасангүй.

Бид шаардлага хүргүүлж байж өнөөдөр ирсэн байна. Ардчилсан намын бүлэг нэг нам, нэг хэсэг хүний дарангуйлал тогтоож хууль, шүүхээс эхлээд хэвлэл мэдээллийг өөрсдийн хүслээр ажиллуулдаг байдлыг эсэргүүцэж тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарласан. Бид хуулийн дор, хуульд захирагдаж амьдардаг болтлоо тэмцлээ зогсоохгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:Ардчилсан намын бүлэг амь насаа алдсан иргэдийнхээ ар гэрт эмгэнэл илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногоо тэмдэглэж байгаа юм байна. Сөрөг хүчний зүгээс 100 гаруй цагийн өлсгөлөнгөөр бэлэг барья. Эрх баригчид “Ардчилсан нам асуудлаа дотроо шийд” гэдэг мессэжийг олон нийтэд тарааж байна. Энэ үг чинь моодноос гарсан байна лээ шүү. Иргэд олон нийт ухаантай, юмны наад цаадахыг төвөггүй ойлгодог болсон.

Танай намын захиалгаар Улсын Дээд шүүх, Улсын бүртгэлийн ерөнхий газар тэр байтугай Үндсэн хуулийн Цэц ажиллаж байгааг бүгд харж байна. Та нарын захиалгаар С.Эрдэнэ гэдэг хүнд хувилж өгсөн тамганы үйлчлэлийг 2021 оны хоёрдугаар сард түдгэлзүүлсэн шийдвэр өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй байна. Тэгэхээр хоёрдугаар сарын 21-нээс хойших бүх үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр бус гэсэн үг. Гэтэл хүчин төгөлдөр бус албан бичгийг үндэслэн СЕХ нэр дэвшигч бүртгэсэн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тухай хуульд хориг тавьсан байгаа. Ерөнхийлөгч хориг тавьсан хуулийг түр түдгэлзүүлж УИХ хүлээж аваагүй бол хүчин төгөлдөр мөрдөөд явдаг. Гэтэл хоригтой хуулийн заалт ашиглаж байгаа гэх мэт хуулийн зөрчлийг арилгах ёстой.

кредит 24 онлайн займ zaymi-bistro.ru займ на киви кошелек онлайн срочно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
кредит на карту под 0 credit-n.ru займ на яндекс деньги онлайн срочно

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …