ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд захидал илгээж, баяр хүргэсэн талаар kremlin.ru вэбсайт Пүрэв гарагт мэдээлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины захидалд “Таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг санал хураалтын дүн нотлон харуулав. Төрийн тэргүүний хувиар таны хийх ажил Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна”гэжээ.