МАН Удирдах зөвлөлөө өргөтгөж, нарийн бичгийн дарга нараа томиллоо

МАН-ын Бага хурал хоёр өдөр цахимаар болж, өндөрлөлөө. Хуралдааны эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, МАН-ын даргаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо.

Энэ үеэр МАН-ын дарга асан У.Хүрэлсүх 100 жилийн түүхтэй намын, даргын буухиаг нэр төртэй үргэлжлүүлж, улс орноо хөгжүүлэх их үйлстээ өндөр амжилт гаргахыг шинээр сонгогдсон дарга Л.Оюун-Эрдэнэд хүсэн ерөөж, МАН-ын тамгыг гардуулав.

Мөн уг Бага хурлаар намын нарийн бичгийн дарга нараа сонгож баталсан байна.

МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл нарыг томилжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 Тэрбээр  “МАН-ын шинэ үеийн буюу 1990 оноос хойших 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг  сонголоо. Түүний хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд нь авлигаас,  төр нь хүнд суртлаас ангид байж улс орон, ард иргэддээ илүү боломж олгодог байхын төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн.

МАН цаашдаа иргэдийн зүгээс үзүүлсэн өндөр их итгэлийг дааж, хэд хэдэн зүйлийг үнэт зүйлээ болгож ажиллана. Үүнд нэгдүгээрт, хүний эрхийг  дээдлэн, бэхжүүлэх, 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнгээр хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж буй энэ цаг үеийг МАН 62 суудалтай байгаа үедээ улам бэхжүүлэн ажиллах зорилтыг тавьсан.

  Хоёрдугаарт, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох буюу ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно.

Гуравдугаарт, МАН 35 хүртэлх насны залуучуудад улам их боломж олгох, тэгш боломжоор хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо. Үргэлжлүүлэн тэрбээр ардчилсан парламентын засаглалтай улс гэдэг  улс төрийн  намуудын итгэл даах чадвар дээр  тогтсон байх шаардлагатай байдаг. Улс төрийн намууд нь өөрөө хөгжиж  төлөвшиж, институцээ илүү бэхжүүлсний үндсэн дээр улс төрийн намд итгэх  иргэдийн итгэл улам бэхэждэг. 

Тэр хэрээр ардчиллын  дархлаа илүү тогтдог гэж үздэг.  Тийм ч учраас  улс төрийн намын шинэчлэл юу юунаас илүү чухал. Тэр дундаа үе солигдох процесс илүү чухал. МАН сүүлийн  хоёр парламентын сонгуульд дараалан 62, 65 суудал авч ялалт байгуулсан. Энэ амжилтаа бататгаж, энэ амжилтынхаа хүрээнд буюу эрх барьж байгаа хугацаандаа үе шилжих процессыг амжилттайгаар хийж байгаагаараа илүү онцлогтой. 

МАН-ын өмнөө тавьсан зорилгын нэг нь ард иргэдийнхээ улс төрийн намд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улс төрийн нам дахь дутагдлыг арилгах, шинэ үеийг гаргаж ирэх нь  бидний туйлын зорилго юм. 

Энэ ч үүднээс Бага хурлын гишүүдийн  100 хувийн саналаар 1980 онд төрсөн, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг МАН-ын даргаар сонгосон  нь цаашдаа улс төрийн намын шинэчлэл, ёс зүй, хариуцлага өдөр түвшинд яваасай гэсэн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм” гэлээ.  МАН-ын ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь бүх зүйлээс илүү үнэ цэнтэй байх  болно ” гэлээ.

екапуста займ онлайн на карту zaymi-bistro.ru займ на киви кошелек мгновенно
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
вивус займы credit-n.ru займ на карту без отказа без проверки

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …