УИХ-ын нөхөн сонгуулийг 2.2 тэрбумаар хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуульд саналаа өгсөн нийт сонгогчдын олонхын санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд тангараг өргөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эхэлсэн.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүний орон гарсан тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, тухайн тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах, сонгуульд техник хэрэгсэл хэрэглэхийг Улсын Их Хурлаас тогтоож өгөх нөхцөл үүссэн учраас Сонгуулийн ерөнхий хорооны саналын үндэслэн Улсын Их Хурлын тогтоолуудын төслийг боловсруулсан талаар  Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны  дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, зарим гишүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэсний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2021 оны долоодугаар сарын 09-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоохоор уг төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тогтоолын төслийг дэмжлээ.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Улсын Их Хурал тухай бүрт нь баталж улсын төсвөөс санхүүжүүлэх, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар зохицуулсан байдаг.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2, 287, 344, 090.0 /хоёр тэрбум хоёр зуун наян долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга ерэн/ төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ. Мөн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын тухай” Улсын Их Хурлын 2020 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд гишүүдийн 58.3 хувь нь төслийг дэмжив.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлд сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд хэрэглэх, ашиглах талаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульчилсны дагуу Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрөхөөр тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн юм.

манимен займ онлайн zaymi-bistro.ru займ на киви без привязки карты
payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
займ на киви кошелек без отказа credit-n.ru займы онлайн на карту без проверок срочно

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …