Ерөнхий сайд шатахууны асуудлаар БНХАУ, ОХУ-ын Элчин сайд нартай уулзана

Засгийн газрын өнөөдрийн /2021.09.22/ ээлжит хуралдаанаар шатахууны асуудлыг авч, хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан 12:30 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл өгөхөөр болсон байна. 

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өмнөд болон хойд хөрш орны Элчин сайд нартай уулзахаар болжээ. Тодруулбал, тэрбээр БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй, ОХУ-ын Элчин сайд Азизов Искандер Кубарович нартай шатахууны асуудлаар уулзахаар тохиролцсон байна.

займ или кредит credit-n.ru онлайн займы на банковскую карту

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …