Видео:Жүжигчин Б.Баяржавхлан “Хиртээгүй сарнай” уран сайхны киноны дууг дуулжээ

“Тоонот” студийн уран бүтээлч Jason буюу жүжигчин, дуучин Б.Баяржавхлан шинэхэн дуугаа энэ сарын 25-ны өдөр сонсогчдын хүртээл болголоо.

Энэхүү уран бүтээл нь найруулагч Ц.Хүсэлбаатарын “Хиртээгүй сарнай” уран сайхны киноны дуу юм. Жүжигчин Б.Баяржавхлан киноны дууг дуулахаас гадна тус уран бүтээлд дүр бүтээсэн гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн Б.Баяржавхлангийн хувьд УДЭТ хэмээх босго өндөр том айлаас уран бүтээлийн анхны гараагаа эхэлж байсан түүхтэй. Улмаар дэлгэцийн уран бүтээл рүү ханцуй шамлан орж “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Өнөөдөр”, ”Зүүдэнд ч оромгүй явдал”, “Учрал”, “2000”, “Хүний цаана” зэрэг кинонуудад гол ба туслах дүрүүдийг бүтээжээ.

Ташрамд дурдахад найруулагч Ц.Хүсэлбаатарын “Хиртээгүй сарнай” уран сайхны киноны гол дүрд жүжигчин Х.Баярмаа, О.Амгаланбаатар нар тогложээ.

Кино арваннэгдүгээр сарын 19-ны өдөр нээлтээ хийнэ.

Санал болгох мэдээ

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2024-2028 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, …