Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ


Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Ж.Байденд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Ө.Батбаяр Америкийн ард түмэн, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, олон улс, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

АНУ-ын Засаг захиргаа хамтын зорилтуудаа урагшлуулж, манай хоёр улсын хоорондын бат бэх, өнө удаан нөхөрлөлийг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа Ерөнхийлөгч Ж.Байден тэмдэглэв.

Санал болгох мэдээ

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны долоодугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …