МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар сонгогдлоо

amgalanbaatar-middle  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит бус чуулган өчигдөр МҮЭХ-ны Соёлын төв ордоноо болж, шинэ ерөнхийлөгчөө сонгожээ. Өмнө нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатарыг дэвшүүлэн холбооны ерөнхийлөгчөөр томилсон байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбоотойгоор холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн юм. МҮЭХ-ны Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог байна.

 Т.Түвшин

 Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …