Г.Дамдинням:Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй

Спортын тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдад Засгийн газраас олгодог урамшууллын тогтолцоог эргэж харах шаардлага байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Олимп болон дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь олгодог  урамшууллыг  Засгийн газрын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн байсан ч насан туршдаа энэ цалинг авах зохицуулалттай байгаа. Зөвхөн допингийн асуудалд холбогдсон бол энэ урамшууллыг олгохгүй гэдэг заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй.

Олон сайн тамирчин, дасгалжуулагч, спортын холбоод байгаа. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг спортын салбарынхан өөрөө өөрсдөө нэр хүндээ унагааж байна.

Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдад насан туршид нь урамшуулал олгодгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ олон хүнд хүртээмжтэй байх, тамирчдын нийгэмд үзүүлж буй үлгэр дууриал ямар байх зэргийг харгалзан үзэх шаардлагатай.

Тухайн тамирчин эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг цуцалж эсвэл нөхөн төлүүлдэг байх ёстой. Ингэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө хэтэрхий шившигтэй зүйлд зарцуулагдаж байна.

Тиймээс энэ асуудалд Биеийн тамир спортын улсын хороо, Засгийн газар болон харьяалах байгууллагууд дүрэм журмаа өөрчлөх шаардлагатай байна ”гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …