Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны даргаар Э.Бат-Амгаланг улираан сонголоо

Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны VIII Бага хурал боллоо.

Хуралд Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын дарга, тус дүүргээс сонгогдсон удирдлагууд оролцлоо.

Бага хурлын үеэр Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны Тэргүүлэгчдийн тогтоолыг танилцуулсан. Уг тогтоолд Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгаланг улираан сонгохоор санал оруулж, төлөөлөгчдийн 98.89 хувь нь дэмжиж тус дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргаар улираан сонголоо.

Мөн намын дүрэмд заасны дагуу Намын хорооны гишүүдийн тоог нийт гишүүдийн 3 хүртэлх хувь байхаар тогтооно гэсний дагуу нийт 99 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар, Хяналтын хорооны гишүүдийн тоог 7-9 байхаар заасны дагуу 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга санал оруулан нууц санал хураалтаар батлав. 

Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны даргаар улиран сонгогдсон УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан хэлэхдээ “Бид “ХӨГЖИЛ ДЭВШИЛ – ХАМТЫН ХҮЧ” уриан дор иргэндээ ээлтэй, шударга, хүний эрхийг дээдэлсэн намын хороо болохыг зорин ажиллаж байна. Дүүргийн иргэдийн ажил амьдрал бүхий л талбарт “ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ” хийгдэх боломжийг нэмэгдүүлнэ. Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн удирдлагууд хамтран 2022 оныг “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ – БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-ын жил болгон ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд, дүүргээ Улаанбаатар хотын аялал жуулчлалын төв болгохыг зорьж байна. Зөвшөөрөлгүй авто граж, барилга байгууламжуудыг буулгаж иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжит талбайнуудыг дүүргийн хэмжээнд бүхэлд нь хамгаалалтад авч, бүртгэлжүүлэх ажлууд хийгдэж байна. Үүний үр шимийг Баянзүрх дүүргийн 400 гаруй мянган иргэн хүртэж, хөгжил дэвшлийг хамтдаа харуулж чадна гэдэгт бат итгэлтэй байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …