Х.Баттулга:Ардчилсан намын нийт гишүүдийн саналаар дарга тодорсон

Ардчилсан намын ээлжит бус Их хурлаар намын даргаар батламжлагдсан Х.Баттулгыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр /2022.04.13/АН-ын удирдлагууд Улсын дээд шүүхэд хүргүүллээ.

Энэ үеэр Ардчилсан намын даргаар сонгогдсон Х.Баттулга “Улсын дээд шүүхийн 38-р тогтоолын дагуу Ардчилсан нам даргынхаа сунгааг зарлаж, Ардчилсан намын нийт гишүүдийн саналаар дарга тодорсон. Өнөөдөр өдрийн сайныг харж, Ардчилсан намынхан маань даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаж байна. Бүртгэх, бүртгэхгүй нь Улсын дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой , Дээд шүүх бол бүртгэлийн л байгууллага.

Ардчилсан намын улс төрийн зөвлөл эв нэгдлээ хангахаар уулзалтууд хийж байна. Дунд болон анхан шатны байгууллагынхантай уулзана” гэлээ.

Санал болгох мэдээ

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. …