Богино онигоонууд /Элэгээ мэдэж инээгээрэй/

1477794_237642193061799_2084818100_n-Аав, ээж, танилц миний найз залуу. Архи уудгvй, тамхи татдаггүй, хараал хэлдэггүй
-Ёоо, миний охин уйдаж үхэхийн бишүү?

***

Хоёр бүсгүй ярьсан нь:

– Ёүүё, энэ реклам үзсээр байгаад  ямар кино үзэж байгаагаа мартчхын
– Тэр ч гайгүйээ түгжирч явсаар байгаад хаашаа явж байгаагаа мартчаад байна ш дээ

***

Хоёр хүүхэн машинтайгаа давхина

– хөөе чи аярхан яваач, Аюултай эргэлт гэсэн  замын тэмдэг байна

– зүгээрээ, чигээрээ явчихьяа

***

Тосгоны автобусанд залуу эсэгтэй хаалга хааж зогссон нэгэн эрээс:

– уучлаарай та буух уу? гэж асуухад, нөгөөх нь

– та хүсэж байгаа бол бууя даа гэжээ

***

– Чи нөгөө жорлонгийн өтгөн шингэн зөөдөг  машинаа барьсаар л байгаа юу?

– Өө тэрийг чинь мань нь хувьдаа аваад одоо сүү зөөж байгаа

***

Эмэгтэйчүүдийн эмч хөдөө орон нутагт үзлэг хийж яваад нэг эмэгтэйг загнаж байна гэнэ.

– … үгүй ядахдаа  чи 7 хоногт нэг удаа ч болов усанд орж байгаач

– пөөх, би ямар галуу биш дээ

***

– Зөөгч өө миний шөлөн дотор жоом сэлж байх юм

– Уучлаарай, наадах чинь үхчихсэн болохоор сэлж чадахгүй, хөвж байгаа юмаа

***

Нэг биеэ үнэлэгчээс нөгөөх нь асууж байна гэнэ

– Чи бидний л адил биеэ үнэлэгч байж  яаж ийм их мөнгөтэй болоод байна вэ?

– Хаа ч явсан дандаа камертэй явдагийн буян энэ шүү дээ…

***

Нөхөр нь жингээ үзэхдээ гэдсээ татахыг нь харсан эхнэр:
-Ингээд нэмэр болох уу?
-Болохгүй яахав. Ингэхгүй бол тоо нь харагдахгүй байгаа юм…..

***

Сургуулийн насны жоохон хүүхэд ээж дээрээ ирээд:
– Ээжээ би том болоод байнга мөнгөтэй, бас дандаа унаагаар явж баймаар байна гэсэнд
Ээж:
– Тэгвэл миний охин автобусны кондуктор бол.

***

Багш нь дөнгөж сургуульд орсон зургаан настангаас
-Төрсөн өдрөө мэдэх үү?
-5-н сарын 5-нд
-Хэдэн оны?
-Жил бүрийн…

***

Хурим найр болж байв.
Хоёр талын хамаатнууд өөд өөдөөсөө харан суусан байв.
Нэгэн залуу ая барихаар болж ийн хэлж байна гэнэ:
-Зээ, хүргэнийхээ талдаа зориулж “Дайсны цэргүүд сонсоцгоо” дуугаар ая барья аа.

***

Хүү: Ааваа, та яагаад ээжтэй суусан юм бэ?
Аав нь эхнэр лүүгээ ихэд нухацтай харснаа:
– Тээр хүүхэд хүртэл гайхаж байна ш дээ…

***

-Хоёр архичин ярина.
-Өчигдөр зурагтаар ёстой аймаар юм ярилаа. 3 архичин тутмын нэг нь үхэж байна гэнэ.
-Чи бид хоёр хоёулахнаа юм чинь бидэнд ямар хамаа байна.

***

Арвин гишүүнээс асуужээ:
– Та яагаад 12.20 -нд АН-д элсэж байгаа юм бэ?
– 12.21-нд Дэлхий сүйрнэ. Тиймээс нэг ч гэсэн АН-ын гишүүн үхэг гээд л

***

Нэгэн эр бааранд орж ирээд:
– УИХ-ын гишүүд бол хулгайч нар гэж хашгирав. Гэтэл нэгэн эр:
-Бага доромжлоорой.
-Өө та УИХ-ын гишүүн үү?
-Үгүй ээ, би хулгайч байна.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn