Элчин сайд Ш.Батцэцэг Аргентины ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Альберто Фернандес-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Ерөнхийлөгч А.Фернандес-т уламжлахын зэрэгцээ Монгол, Аргентины найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч А.Фернандес хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөөх Элчин сайдын цаашдын ажил үйлсийг бүхий л талаар дэмжихээ илэрхийлж, өндөр амжилт хүслээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.07.11/ Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар …