Чөлөөт бөх:МУГТ Б. Болортуяа “Загреб Опен” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох эхний тэмцээн “Загреб Опен” хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Хорватын нийслэл Загребт боллоо.

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр АНУ-ын Алиша Ховкыг 11:0-ээр, Унгарын Вивьен Матейг 12:2-оор, Молдавын Юлия Леордаг 3:3-аар, Канадын Диана Мэри Вейкерийг цэвэр дарж шигшээд шалгарсан.

Алтан медалийн төлөөх барилдаанд 110 барилдаанд дараалан ялалт аваад буй Японы залуу од Акари Фүжинамитай анх удаа нүүр тулж оноогоор цэвэр (0:10) ялагдсанаар үзүүрлэв.

53kg WW – Akari FUJINAMI (JPN) df. Bolortuya BAT OCHIR (MGL)

Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа гавьяат “Ranking Series” тэмцээнд гурав дахиа финалдсан бөгөөд өнгөрсөн жил Яшар Догу, Болат Турлыхановын нэрэмжит тэмцээнээс алтан медальтай ирж байсан юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …