Э.Тамир: Өөрийгөө өөрөөр нээж байгаа нь гоё байна

“Яг түүн шиг” шоуны найм дахь дугаарын ялагчаар Mrs M буюу Э.Тамир тодорлоо. Тэрээр өвөрмөц хоолойт, үзэсгэлэнт бүсгүй Lana Del Rey-г санаанд оромгүйгээр амилуулж энэ удаагийн ялагчаар шалгарсан юм. “Яг түүн шиг” шоу дуусахад хоёрхон дугаар үлдэж байгаа бөгөөд финалын шатны дугаар ирэх сарын 2, 9-нд үзэгчдэд хүрснээр энэхүү шоу өндөрлөх юм.

-Чамгүй сорилтуудын дараа найм дахь дугаарын ялагчаар шалгарсанд баяр хүргэе. Сэтгэгдэл хэр байна вэ?

-Би анх шоунд оролцож эхлэхдээ ялагч болно гэсэн зорилго тавиагүй. Энэ шоунд оролцож өөрийгөө нээж байгаа нь надад маш гоё байгаа. Өөрийнхөө олж хараагүй, нээгээгүй зүйлүүдээ нээж, уран бүтээлч хүний мэдрэмжийн хувьд өөрийгөө их хөгжүүллээ. Гэхдээ түрүүлэх мэдрэмж үнэхээр гоё байдаг юм байна. Лхагваа ахын хэлдэг шиг сэтгэлийн гүнд нэг юм байдаг юм байна.

-Lana Del Rey-д хувирахад ямар давуу талууд байсан бэ?

-Эсрэг хүйстэн биш байсан нь надад давуу тал боллоо. Би эршүүд талдаа хүн ч гэсэн энэ үзүүлбэрийг үзүүлснээр эмэгтэй хүн гэдгээ илүү мэдэрч, нандин санагдсан үзүүлбэр байлаа. Үзүүлбэрийнхээ үеэр яг дотор нь орж хэсэг эморсон шүү.

-Mrs M-ийн хувьд англи хэлний дуудлага дээр “асуудалгүй” байсан нь шоунд давуу тал болсон байх. Бусад оролцогчидтой ярилцаж байхад хэлний дуудлага дээр маш сайн зөвлөж байгаа гэдгийг хэлж байсан?

-Надад хэлний тал дээр ямар нэгэн бэрхшээл байсангүй. Жүжиглэлт шаардсан уран бүтээл  хийж үзээгүй байсан учраас энэ тал дээрээ илүү ажилласан.

-Шоуны урилга ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Жилийн өмнө надад санал тавьж байсан ч дөнгөж төрөөд удаагүй байсан, дээрээс нь өөртөө жаахан итгэлгүй байсан. Энэ жил дахин санал тавихад “Үзээд алдах уу?” гэж нэлээд эргэлзэж, айсан ч оролцохоор шийдсэн. Шоунд оролцоход хэцүү зүйл олон байгаа ч хамт олон дундаа гоё өдрүүдийг өнгөрүүлж байна.

-Шоуны саналыг эргэлзэж хүлээж авсан гэлээ. Ер нь хэдэн дугаарын дараа айдас алга болж, бүрэн итгэл төрсөн бэ?

-Кармены дараагаас л төрж эхэлсэн. Дуурь дуулна гэдэг амаргүй ч би их хичээж, жүжиглэлт дээрээ анхаарсан. Энэ үзүүлбэрийг өөрийнхөө хэмжээнд маш сайн хийж чадсаны дараагаар итгэл төрж, “хичээгээд явбал үнэхээр болох юм байна.” гэж бодогдсон.

-Шоуны туршид найман дугаарын ард гарлаа. Үзэгчид орчин цагийн реппер Mrs M-ийг олон сонирхолтой дүрээр харж, өөрөөр таньсан байх. Өнгөрсөн дугааруудаас хамгийн амаргүй нь аль дугаар байсан бэ?

-Бүгд хүнд байсан ч хамгийн хэцүү нь гэвэл Ариунаа эгчид хувирдаг дугаар байлаа. Үүний дараагаар Кармен дуурь орно. Дуурийн дуулалт дээр маш удаан, нухацтайгаар ажилласан.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …