Хятад Улс хөлөг онгоцон дээр буух, нисэх оросын Су-33 сөнөөгч онгоцны хуулбарыг «Зянь-15» хэмээн нэрлэж бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн тухай хятадын ХМХ-үүд мэдээллээ. Сөнөөгч оноцны хуулбарыг Шэньян хотын нисэх онгоцны заводад үйлдвэрлэж байгаа бөгөөд Хятадын усан цэргийн нисэх онгоцны анги анхны сөнөөгч онгоцыг аваад байгаа гэнэ.
Эдгээр сөнөөгч онгоц бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн тухай 2013 оны 9-р сарын эхээр мэдээлсэн билээ. Тэр үед хятадын телевизээр стандарт өнгөтэй Хятадын АЧА-ийн Усан цэргийн тэмдэг бүхий сөнөөгч онгоцыг үзүүлжээ. Шэньжэнь хотын телевизийн компанийн бэлтгэсэн хятадын цэргийн Sina Military Network порталын дүрс бичлэгээс харахад сөнөөгч онгоцны их бие ХАЧА-ийн Усан цэргийн уламжлалт саарал өнгөтэй байна.
Хятадын сөнөөгч онгоцыг «Нисдэг аварга загас» гэж нэрлэсэн болохоор түүнийг хошуун дээр нь дүрслэн зуржээ. Эдүгээ «Зянь-15» хэмээх 9 сөнөөгч онгоцыг үйлдвэрлээд байна. Мөн 2012 оны 11-р сарын 3-нд анхны нислэг хийсэн хоёр суудалтай «Зянь-15S» хоёр сөнөөгч онгоцыг туршсаар байна гэж хятадын ХМХ-үүд уламжлан мэдээлжээ.