Г.Ганболд: О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Д.Ганбат гишүүн сонсголд идэвхтэй суумаар байна

Нүүрсний асуудлыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.07/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 12 асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 83 гэрч дуудсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Т.Доржханд, Д.Ганбат гишүүн сонсголд идэвхтэй суумаар байна аа. Орж ирэхээрээ Б.Ганхуягийг ярьчхаад гараад явчих юм. Б.Ганхуяг ирээд “Үнэлгээний хороо мэднэ, би гарын үсэг л зурсан” гэж хэлнэ шүү дээ.” гэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …