АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дэлхий дахинд гар утасны яриануудын тухай баримт мэдээллүүдийг цуглуулдаг болохоо баталжээ.
Гэвч утасны яриа чагнах эл ажиллагаа нь гадаадын тагнуулуудтай тэмцэх тухай ерөнхийлөгчийн 12333 дугаарын захирамжийн дагуу явагддаг гэдгийг тус агентлагийн албан ёсны төлөөлөгч Вэнс Вайнс мэдэгдсэн байна. Энэ тухай “Вашингтон пост “ сонинд “ҮАБА өдөр бүр 5 тэрбум гар утасны яриа сонсдог. Үүний дүнд гар утасны эздийг хялбархан тагнах боломжтой. Мөн АНУ-ын тусгай албаныхныг тагнуулууд болон алан хядагчидтай тэмцэл хийх зорилгоор ийм үйл ажиллагаа явуулж буйг үгүйсгээгүй, гэхдээ эл ажил нь “гадаадад” явагддаг гэдгийг төлөөлөгч хатагтай Вэнс Вайнс онцлон мэдэгдсэн” тухай нийтлэсэн байна.
Тиймээс зөвхөн гадаадад тагнан чагнах үйл ажиллагаа явуулдаг тул ҮАБА өөрийн улсын ямарч хууль тогтоомжуудыг зөрчөөгүй болохыг мэдэгджээ.