Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ш.Чинбат “Топ хурд 2024” Дүнжингарав хурдан морины уралдаан зохион байгуулагдах талаар олон нийтийн сүлжээнд тавигдсан асуудлаар тус уралдааныг зохион байгуулахаар ажиллаж буй иргэн Н.Дэлгэрсайхантай уулзлаа.
Уулзалтын хүрээнд өвөл, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг хориглосон Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэр, Олон Улсын гэрээ, конвенц болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын талаар танилцууллаа.
Уралдаан зохион байгуулагчид “Топ хурд 2024” Дүнжингаравын хурдан морины уралдааныг Засгийн газрын 57 дугаар тогтоолд заасан хугацаа буюу 5 сарын 01-нээс хойш зохион байгуулагдах үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг ханган, дэмжиж хамтран ажиллах талаар зөвлөлдлөө.
ХГБХХЕГ-с иргэн Н.Дэлгэрсайханд “Топ хурд 2024” Дүнжингарав хурдан морины уралдаан хойшлуулахтай холбоотой мэдэгдэл, албан бичгийг гардуулж өглөө. Мөн Бүх аймаг, дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, Засаг дарга нар болон Гандантэгчилэн хийдэд холбогдох мэдээлэл, чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна.