Эрдэнэт үйлдвэрт техникийн шинэчлэл үргэлжилж байна

Ил уурхайн Засварын хэсэг, Цахилгааны хэсгийн ажилчид ЭКГ-10 маркын экскаваторыг өнөөдөр ажилд нь гаргалаа. Тус техник нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд 1997 оноос ашиглагдаж байгаа юм.

“Эрдэнэтийн овоо”-ны баялагийг олзворлоход Ил уурхайд ОХУ, Герман улсад үйлдвэрлэгдсэн, 10, 15 м.кубын багтаамжтай 11 экскаватор зогсолтгүй ажиллаж байдаг. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд техник, технологийн шинэчлэл тасралтгүй хийгдэж байна.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК мэдэгдэл гаргав

Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн …