Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон алсын хараа, үнэт зүйлээ шинэчлэн тодорхойллоо

Компанийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг баталгаажуулан гарын үсэг зурлаа. Түүхэн ойг тохиолдуулан жилийн хугацаанд Хөгжлийн бодлогын газар, Хөгжлийн хэлтэс хамтран үйлдвэрийн удирдлага, ажилчдын дунд хэлэлцүүлэг явуулсан.

Хамт олноос гаргасан саналыг үндэслэн компанийн Алсын харааг “Дэлхийн жишиг, Монголын бахархал компани байна”, Эрхэм зорилгыг “Бид, тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ”, Үнэт зүйлсийг “Аюулгүй байдал ба эрүүл мэнд, Ёс зүй, хариуцлага, Байгаль орчин, Хамтын хүч, Инноваци” хэмээн тодорхойлон баталгаажуулав.

Санал болгох мэдээ

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын …