“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит тус киноны эхний бүлгийн 9 анги нь үзэгчдийн хүртээл болсон.

Тэгвэл “Орлон тоглогч” олон ангит киноны уран бүтээлчид киног шимтэн үзэж буй үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэрийг “Prime Cineplex” кино театрт зохион байгууллаа.

Тусгай үзвэрээр киноны 10 дугаар ангийг олон нийтэд хүргэхээс өмнө тусгайлан толилуулж, тус киноны зохиолч, найруулагч, жүжигчин Б.Амарсайхан, гол дүрийн жүжигчид болох Б.Ноба, Ч.Одгэрэл, Э.Билэгтмаа нарын уран бүтээлчид үзэгчидтэйгээ чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

 

Санал болгох мэдээ

ӨВӨРХАНГАЙ: “Бид өвлөн дуулна” уралдаан авьяастнуудыг тодрууллаа

​Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Нэргүйн нэрэмжит ардын богино дуу дуулаачдын “Бид өвлөн дуулна” аймгийн …