Монголын залуу циркчид олон улсын тэмцээнээс “ХҮРЭЛ АРСЛАН” цом хүртлээ

БНХАУ-ын Учaо хотод зохион байгуулагдсан дэлхийн циркчдийн А зэрэглэлийн тэмцээний 20 дахь удаагийн наадамд Монголын залуу циркчид амжилттай оролцлоо.

Монгол Циркус Энтертайнмент төвийн “Mongol’s Team” багийн 17-18 насны уран бүтээлчид шидэх банзны үзүүлбэрээр оролцож, дэлхийн 25 орны шилдэг циркчидтэй хүчээ сорин, тус тэмцээний нэр хүндтэй шагнал болох “Хүрэл Арслан” цомын эзэд боллоо.

Энэхүү амжилтын ард уран бүтээлчид, багш, дасгалжуулагчид, бүжиг дэглээчид, хөгжмийн зохиолч, дизайнер, циркийн сургуулийн багш, хамт олны нэгдмэл ажиллагаа, сэтгэл зүрхээ зориулсан уйгагүй хөдөлмөр шингэсэн юм.

Ийнхүү Монголын циркийн шинэ үеийн төлөөлөл дэлхийн тайзнаа амжилттай алхмаа хийж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөлөө.

 

 

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …