“Pro” театр “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ дахин толилуулна

ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг төгссөн нэг ангийн найзууд өөрсдийн театрыг байгуулсан нь өнөөдрийн “Про” театр.
Тус театрынхан өнгөрсөн хугацаанд Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон.


Хамгийн сүүлд “Pro” театрынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр толилуулсан юм. Тэгвэл уран бүтээлээ тус театрынхан ирэх арваннэгдүгээр сарын 13-наас дахин толилуулах гэж байна.

Энэхүү жүжигт найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндөх бөгөөд жүжгийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тоглоно.

Жүжгийн тасалбарыг https://ticket.mn/event/2513 худалдан авах боломжтой.

 

 

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …