Хотын архитектурыг өөрчилсөн III – IV хороолол

 

Хот гэдэг тодорхойлолтыг 1961 онд баталсан АДХ-ын тэргүүлэгчдийн зарлиг өнөөдөр өөрчлөгдсөн үгүйг хэлж мэдэхгүй юм.

Юутай ч саяхан шахуу 1970-аад оны дунд хүртэл хуучин нэгэн цагт Их Хүрээ бууж байсан Нарангийн энгэрт одоогийн III-IY хорооллын суурин дээр “500 айл” гэдэг маш том гэр хороолол байв.

Шинэ III-IY хороолол барихын тулд тэдгээр айлуудыг одоогийн Баянхошуу руу нүүлгэж ЗХУ-ын СОТ-1, СОТ-2, СОТ-3 зэрэг барилга трестийн хамт олон  УБ хотын өнгө зүсийг шинэчилсэн юм. ЗХУ-ын удирдагч Л.И.Брежнев III-IY хорооллыг Монголын ард түмэнд бэлэглэсэн түүхтэй.

Энэ шийдвэрийг гаргахад Л.И.Брежнев даргын сэтгэлийг хөдөлгөх Анастасия Ивановна Филатовагын уран нарийн арга ихээхэн нөлөөлсөн гэдэг. Одон медальд мань хүн ихэд дуртай гэдэг.

Энэхүү хороолол нь манай улсад /урбанизаци/ идэвхэжсэн хотжилтын архитектурын хөгжлийн томоохон ололт байлаа.

 

Санал болгох мэдээ

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

​ Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу, …