“Монгол Улсын Филармони” нэрийн марктай боллоо

Монгол төрийн гал голомтоо сэргээн бадраасны түүхт ойг тохиолдуулан мэргэжлийн урлагийн байгууллагуудаас анх удаа Улсын филармони “Монгол шуудан” хувьцаат компанийн Марк, үнэт цаасны газартай хамтран “Монгол Улсын Филармони” нэрийн маркаа өчигдөр ёслол төгөлдөр нээжээ.

ССАЖЗЯ-ны мэдээлснээр, энэхүү шуудангийн марк нь Улсын филармонийн логог дүрслэн харуулж, лого нь “Симфони найрал хөгжим”, “Баян Монгол” чуулга, “Чингис хаан” одонт “Морин хуурын чуулга”-ыг илэрхийлсэн хөгжмийн нотын гурвалсан дэвтэр дээрх бүрээ, хийл хөгжим, гитар хөгжим, морин хуурыг дүрслэн харуулжээ. Мөн тус филармонийн түүхэнд анх удаа “Яруу тунгалаг” симфони оркестр, Төрийн шагналт “Баян Монгол” биг бэнд, “Морин хуур” найрал хөгжмийн хамтарсан уран бүтээлээс бүрдсэн хос пянзыг эрхлэн гаргаж, ард түмнийхээ хүртээл болгоод байна.

Улсын филармони нь яруу тунгалаг “Симфони оркестр”, Төрийн шагналт “Баян Монгол” биг бэнд, Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч “Морин хуур” найрал хөгжим хэмээх гурван том бүрэлдэхүүнтэй эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж буй мэргэжлийн хөгжмийн урлагийн тэргүүлэх төв байгууллага юм.

Мөн энэ өдөр Улсын филармониос 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй шинэ оны баярыг угтсан “Snow melody-2026” тоглолт болжээ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт чөлөөт цагаа өнгөрүүлэх мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан тохижилтын ажилтай танилцлаа. Энэ жил өвлийн …