“Мөнгөн хазаарын чимээ“ яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн тэмцээн 2026 оны 05 дугаарс арын 10ны өдөр Улаанбаатар театрт амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдэээ тодорууллаа.

Уг наадамд:

ТЭРГҮҮН БАЙР-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Тогтохбатын Пүрэвжаргал

ДЭД БАЙР-нд Пэрэнлэйн Нямлхагва,

ГУТГААР БАЙР-д Сумьяасүрэнгийн Батзориг,

ТУСГАЙ БАЙР-нд Батдоржийн Жамбалдорж, Мулцаны Уянсүх нар тус тус шалгарлаа.

Энэхүү наадмыг Завхан аймгийн Нутгийн зөвлөл санаачлан “Явуухулан сан” болон “Мөнх Огторгуйн Чимэг төв” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол хэлний яруу тансаг өвийг түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлч залуу үеийг дэмжин урамшуулах, яруу найргийн ариун гэгээн ертөнцийг олон нийтэд түгээх эрхэм зорилгын дор зохион байгуулагдснаараа онцлог боллоо.

Завхан нутгаас төрөн гарсан их найрагчийн оюуны өвийг хүндэтгэн дээдэлж, Монгол яруу найргийн “Мөнгөн хазаарын чимээ”-г үеийн үед цуурайтуулах болтугай.

Үг нь мөнхөрч, ухаан нь ундарч, уран бүтээл нь түмэн олны сэтгэлд мөнхөд эгшиглэх болтугай.

Завхан аймгийн Нутгийн зөвлөл

Санал болгох мэдээ

ЗАВХАН: Улаан гүүр орчим түүх, орчин үеийг хослуулсан бүс болжээ

Завхан аймгийн Улиастай сумын төвөөр урсах Чигэстэй гол дээгүүр барьсан гүүрүүд нь түүхэн болон орчин …