Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
13:00 цагт: “Хуур Music Festival 2026” олон улсын хөгжмийн наадмын албан ёсны танилцуулга, бэлтгэл ажлын явцын талаар “Шангри-Ла” зочид буудалд хэвлэлийн хурал хийнэ.
15:00 цагт: “Happy Monster” гэр бүлийн фестиваль болохтой холбогдуулан Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Үзэсгэлэн:
– “Алтан бийр-17” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-Соёлын гавъяат зүтгэлтэн, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн 6 дугаар сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд гарна.
Хилийн чанадад:
- Хоккейн ДАШТ Швейцарын Цюрих, Фрайбург хотод энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
- Парис хотноо мэргэжлийн теннисчдийн Их дуулга цувралын Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 6 дугаар сарын 7-ныг хүртэл болно.
- ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл