Нийслэлийн ИТХ-ын XIII хуралдаан энэ сарын 15, 19-нд хуралдана 2026/06/11 10:1046

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдааныг 2026 оны 6 дугаар сарын 15,19-ний өдөр хуралдуулахаар товлож, хэлэлцэх асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар баталлаа.

2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар:

  • Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
  • Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
  • Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай
  • “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  • Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай
  • “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар:

  • Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/
  • Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / II хэлэлцүүлэг/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскаг …