Вашингтон хотын шүүх ҮАБА-ын эсрэг анхны шийдвэрийг гаргажээ

лҮндэсний аюулгүй байдлын агентлаг /ҮАБА/ тус улсын иргэд болоод гадаадын орнуудын төрийн өндөр албан тушаалтнуудын гар утас болоод цахим, мэдээллүүдийг хууль бусаар тагнан туршиж байсан нь илчлэгдсэн билээ.

Тэгвэл энэ нь хүний эрхэнд ноцтой халдсан хэрэг хэмээн хоёр хувь хүний мэдүүлсэн заргыг Вашингтоны шүүх өнгөрсөн даваа гаригт хэлэлцэн “үүрэн утасны талаар мэдээ баримтуудыг авч нэгтгэхээ болих”-ийг ҮАБА-аас шаарджээ. Мөн тус тойргийн шүүгч  Ричард Леон “Бараг бүх хүний талаар мэдээлэл авч хадгалах явдал нь хувь хүний хувийн амьдралын дархан халдашгүй эрхийг зөрчихгүй байх Үндсэн хуулийн заалт болон бусад эрхийг зөрчиж байна” хэмээн үзжээ.

Энэхүү шийдвэр нь ҮАБА-ийн эсрэг гаргасан анхны шийдвэр болж буйгаараа ихэд онцлогтой явдал болсон бөгөөд шүүхээс ҮАБА-ыг шүүхэд дахин зарга мэдүүлэх хүртэл үйл ажиллагааг нь зогсоохоор болжээ..

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …