“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зохион байгуулж байгаа “1072 хувьцаатай холбоотой” иргэдэд мэдээлэл хүргэх, хувцаа блон хувьцааны ноогдол ашгийг хүртэх, өвлүүлэх, өв хүлээн авахтай холбоотой харилцааг иргэдэд хүргэх зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг өнөөдөр, маргааш /2026.09.03,04-ний өдрүүдэд/ Сүхбаатарын талбайд болж байна.
Өдөрлөгөөр иргэдэд 1072 хувьцааг өвлүүлэх, өв хүлээн авах, хуримтлагдсан ногдол ашгаа авах, мөн хувьцаагаа арилжаалах боломж болон холбогдох бүртгэл, үйлчилгээний талаар холбогдох ажтлтнууд мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

Тус өдөрлөгт иргэдийн хувьцаа, өв залгамжлал болон үнэт цаастай холбоотой асуудлыг нэг дор шийдвэрлэх зорилгоор холбогдох байгууллагууд болох Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөрөнгийн бирж, Монголын Нотариатчдын танхим, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв зэрэг байгууллага нэг дор ажиллаж байна.
Ингэснээр иргэд 1072 хувьцаатай холбоотой мэдээллийг газар бүрээс тусад нь авах шаардлагагүйгээр нэг дороос авч, шаардлагатай тохиолдолд өвлөх, өвлүүлэх болон хувьцаатай холбоотой бүртгэл, үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм.
Ташрамд дурьдахад 2011оны 04 сараас хойш нас барсан иргэдтэй холбоотой 1072 хувьцааг өвлүүлэх, өв хүлээн авах, хувьцааны ноогдол ашиг хүртэх харилцааг 2026 оны 06 сарын 01-ний өдрөөс 2027 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл НЭГ ЖИЛИЙН хугацаатай нээлттэй явуулж байгуу тал та бүхэн энэ хугацаанд амжиж бүртгүүлэх, өвлөх боломжтой юм.


Г.Энхбаяр
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл