НҮБ, терроризмын заналхийлэлтэй тэмцэх тухай тогтоолыг батлав

UN Security Council resolution require Syria  give up it's chemical weaponsНҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн /АЗ/ гишүүн орнууд Терроризмын хорооны гүйцэтгэх захирлын албыг дөрвөн жилээр сунгаж, терроризмын заналхийлэлтэй тэмцэх тухай тогтоолыг батлажээ. Уг хороо 2001 онд олон улсын хамтын ажиллагааг терроризмтэй тэмцэхэд идэвхжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд гүйцэтгэх захирлын албанд 2017 оны 12-р сарын 31 хүртэл мандат олгов.

НҮБ бүх улс орнуудыг терроризмыг санхүүжүүлдэг, террорист халдлагуудыг бэлтгэхэд болон явуулахад дэмждэг “аливаа хүнийг нэг бол илчил, нэг бол шүүхэд өг” гэж уриалаж, тогтоолд террористуудад орогнол олгох нь тэсвэрлэшгүй явдал хэмээн онцолжээ. Мөн НҮБ-ын АЗ даяаршлын үед террористууд болон тэдний талынхан мэдээллийн шинэ технологиудыг ашиглан өөрсдийн талд ажиллах хүмүүсийг урвуулах гэж олонтоо оролдож байгаад түгшиж байна гэжээ.

Дашрамд дурьдахад, АЗ-ийн хуралдааны үеэр Сирийн химийн зэвсгийг америкийн хөлөг онгоц дээр устгал хийх устгалын ажиллагаанд оролцох хүмүүсийн болон Сирийн химийн зэвсгийг тээвэрлэхэд аюулгүй байдлыг хангах нь ОУХЗХБ-ын болон НҮБ-ын Сирийн ойрын үеийн хамгийн чухал хамтарсан ажиллагаа болоод буйг тэмдэглэжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …