Хятадын засгийн газар “Вitcoin”-ыг гүйлгээнээс хасжээ

18819521_news_bigpic2008 оны сүүл 2009 оноос эхлэн интернэт худалдаа эрхлэгчдийн дунд ашиглагдаж ирсэн виртуал зоос болох “Вitcoin”-ыг гүйлгээнд хэрэглэхгүй байх шийдвэрийг БНХАУ-ын засгийн газраас гаргажээ.

Тэд евро болон доллар зэрэг бусад вальютын ханш өсөж, буурч байсан ч тогтмол байдаг “Вitcoin”-ыг валюттай адил хууль ёсны төлбөрийн хэрэг­­­сэл биш гэж үзэн тус шийдвэрийг гаргажээ. Тиймээс одоо Хятадын банк санхүү, тооцооны байгууллагууд ба­раа бүтээгдэхүүн, үйлчил­гээндээ “Bitcoin”-ыг ашиг­лах боломжгүй болсон бөгөөд зоосыг наймаалахгүй, шууд ба шууд бусаар “Bitcoin”-той холбоотой үйлчилгээ үзүүлж болохгүй болсон байна.

“Вitcoin”-ыг гүйлгээнээс хасах болсон Хятадын эл шийдвэрийг уг виртуал зоосыг АНУ-ын Тагнуулын байгууллагын бүтээл хэмээн сэрддэгтэй нь холбоотой гэх таамаг ч байгаа аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …