Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө нар өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Тус ажлын хэсэг нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн өнөөгийн нөхцөл байдал тулгамдаж буй асуудлыг судлах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан бол Эрүүл мэндийн яамны ахлах шинжээч Д.Баярболд нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн хууль, эрх зүйн орчин, салбарын бодлого, үйл ажиллагааны мэдээллийг өгөв.

Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Сүхбаатар …