Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төрийн албан хаагчдын хамтын ажиллагаа, байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хамтран ажиллая–Харилцан дэмжье” нөлөөллийн аяныг  11 дүгээр сарын 03-30-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Аяны хүрээнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Сургалтыг Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, хүний их эмч, эрх зүйч доктор (Ph.D), дэд профессор М.Цэрэнбат багш удирдан явууллаа. Сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон хувь хүний ёс зүй, харилцаа хандлага нь хүний ажил, амьдралын бүтээмж, эрүүл мэндэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийн талаар ярилцаж, албан хаагчдад мэдлэг, мэдээлэл өглөө.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж юм

​Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэв. …