2015 оноос эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд шинэчилсэн зармын дагуу хамтран ажиллах юм байна. Тодруулбал, Орос, Казахстан болон Беларус улсууд Евразийн эдийн засгийн холбооны үндсэн шинэ зарчмуудыг батласан тухай өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад нээгдсэн Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн төрийн тэргүүн нарын хуралдаан дээр онцлон мэдэгджээ.
Тэрээр “Минскэд болсон сүүлийн уулзалтаас хойш эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр шинээр нилээд үр дүнд хүрсэн. Евразийн эдийн засгийн холбооны тухай гэрээний инститүцийн хэсгийн төслийг боловсруулж дууссан тул 2015 оны 1-р сарын 15 –аас хэрэгжиж эхэлнэ. Эл баримт бичигт бүх оролцогч талуудын үндэсний ашиг сонирхолд нийцсэн хууль эрхийн статус, зохион байгуулалтын хүрээнүүд, зорилгууд болон үйл ажиллагааны механизмуудыг тодорхойлсон байгаа. Бид Евразийн холбоог байгуулахдаа манай улсуудын эдийн засгийг бэхжүүлж, тэдгээрийн хөгжил болон хоорондын харилцааг нягтаршуулахыг гол зорилгоо болгосон” гэжээ.
Евразийн эдийн засгийн холбоо нь гишүүн орнуудын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж олгох бөгөөд эцсийн дүнд энэ нь тухайн гэрээний орнуудын ард түмний үндэсний аж байдлыг дээшлүүлэхэд нөлөөлөх ёстой юм байна.