Ц.Мөнхбаяр нарын яллах дүгнэлтийг үйлджээ

a1045525c0f91f00bigНийслэлийн прокурорын газраас “Гал үндэстэн холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар, С.Дашцэрэн, О.Самбуу-Ёндон, Ж.Ганболд болон Б.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн энэ сарын дөрвөний өдөр Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна. Одоогоор тэдний шүүх хурлын тов гараагүй байгаа юм.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн 9-р сарын 16-ны өдөр “Гал үндэстэн холбоо”-ныхон төрийн ордон руу гал нээсэн билээ. Мөн хэд хэдэн байгууллагад сургуулилтын зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис суурилуулсан байсан гэх мэдээлэл бий. Тиймээс эл хэрэгэтй холбогдуулан Ц.Мөнхбаяр тэргүүтэй тус холбооны 6 гишүүнийг баривчлан эрүү үүсгэж, хорьс саатуулаад байсан юм.

index

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …