Хог зохиолч С.Цогтбаяр ахын эхлүүлсэн орчин үеийн зүйр цэцэн үг буюу түүний хэлснээр “зүйр цэцэн онигоо”-нд оруулсан үгсээс хүргэе. Үргэлжлүүлэн комментээр бичээд байгаарай…
***
Чадваргүй түшмэдэд алба тушаa
Чанаргүй бараанд үнэ тушаа
***
Баяжих хүнд албан тушаал хэрэгтэй
Баригдахыг үл хэсэгчидэд /хулгайчид/ аргалах мөнгө хэрэгтэй
***
Утаатай хотыг ухаангүй түшмэд захирах
Уранхай дээлийг унхиагүй эр нөмрөх
***
Дарга болох далдганахаас эхлэнэ
Cайд болох саймширахаас эхлэнэ
***
Урт хөл бөгс орооно
***
Ухаан муут түшмэдэд
Урагш муут албат харьялагдах
***
Алтанхуягийн бийд тендер ав, Авилга бийд газар ав
***
Улсаа идэж явснаас хумсаа хумсаа идэж суу
***
Дуугүй хүний дотор өмхий
***
Мэдлэггүй даргад мэргэн бөө хэрэгтэй
***
Тархигүй залуусын ухаан богино
Тамтаггүй хардагчдын гар урт /эхнэрээ зоддог залууст хандсан/
***
Эрийн муу эмдээ баатар
Төрийн муу нь түмэндээ баатар
***
Бөө сайдаас Бөөн ард дээр
***
Бялдууч түшмэл төрийн гуниг
Бярдаан буу зэвсгийн гуниг
***
Уран шувуу донгодохоос өмнө
Уулын мод цэцэглээд эхлэх
***
Мэдлэг ихтэй нь уланд гишгэгдэж
Мэдрэл муутай нь дээш залагдах