Ховдын залуучууд архи биш сүүтэй шинэ жилээ тэмдэглэжээ

680Ховд аймгийн Залуучуудын холбоо, Залуу удирдагч сангаас хамтран зохион байгуулсан “NEXT STOP” оны шилдэг залуу тодруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүн “Сүү өргөж амьдаръя” уриан дор зохион байгуулагдлаа.

Энэ жилийн цэнгүүнд салбар бүрийн төлөөлөл болсон 130 гаруй залуус оролцсон бөгөөд нэгэн үдшийг архи согтууруулах ундаагүй, шилдгүүдийн баярыг хуваалцсан баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэв.

Ховд аймгийн Залуучуудын холбоо нь 10 сард шинэчлэгдэн байгуулагдаж 17 тэргүүлэгчидтэйгээр залуучуудынхаа дуу хоолой болон үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг оролцуулсан хурал зохион байгуулж, Залуу удирдагч сан байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлэв. Мөн Ховд Их сургууль, БОЭТ-ийн дэргэд оюутны, эрүүл мэндийн зөвлөл байгуулж, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд залуучуудын үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж, тэргүүнээр нь ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат сонгогдон, дэд тэргүүнээр Ховд сумаас сонгогдсон төлөөлөгч н.Арбол нар сонгогдон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд залуучуудынхаа үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаар сонгогдлоо.

Оны шилдэг залуу тодруулах “NEXT STOP” ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүнд аймгийн ИТХ-ын залуучуудыг дэмжих лобби бүлгийн тэргүүн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд нар оролцож, залуучууддаа шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Г.Одонтуяа

http://www.khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын …