Парламентын шинэ сэтгүүлч буюу тоон доторх үсэг

логоУИХ-ын гишүүн О.Баасан­хүү тоон доторх үсэг  гэдэг  шиг Ерөнхий сай­дын “30 минут” уулзалтад өчигдөр сэтгүүлчидтэй мөр зэрэгцэн суулаа.

Тэрбээр “Ерөнхий сайд­тай тулж уулзах боломж олдохгүй байна” хэмээн тайл­барлаад эмнэлгийн ба­рилгатай холбоотой асуулт асууна гэдгээ ч хэлж байв.

Төрийн ордны А тан­химд болсон уулзалтад оролцогсод эрхэм ги­шүү­нийг хараад ихэд гай­хаж “Парламент  шинэ сэт­гүүлч­­тэй болжээ” хэмээн хо­­­шигноод авна лээ.

Харин О.Баасанхүү ги­шүүний хувьд “Ерөнхий сайдын гар утасны ду­гаарыг олон нийтэд дэл­гэх гэсэн ч Тагнуулын Ерөн­хий газраас болохгүй гэсэн хариуг албан ёсоор өгчихлөө. Уг нь 14138 иргэн мессеж  илгээхэд бэлэн гэд­­гээ илэрхийлчихсэн бай­­­сан юм” гээд нэлээд бу­хим­дангуй байсан.

Тийм­дээ ч  мань хүн Ерөнхий сай­дыг уул­залтынх нь үеэр сэтгүүлч­дэд ганц  сайн  шарж бай­гаад өөртөө хэ­рэг­тэй хариултыг хэлүүлж дөнгөнө гэж бодсон бо­лолтой.

Харамсалтай нь зас­гийн тэргүүн гэнэ алдаж, үг уна­га­сангүй.

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …